Monday, October 1, 2007

Тэнгэр шиг бай

О.Дашбалбар
Тэнгэр шиг бай

Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг...
Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ...
Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
Цєс ихтэй хvний vр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!...
Орох оронгvй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нєхєргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм ...
Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !...
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!...
Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !...
Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!...
Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!...
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!...

13 comments:

oyunaa said...

Goe shvleg shvv. Blogoor maani zochilsond bayarllaa.

ZAYA said...

Үгүй нээрээ тэнгэр байхад чинь тээ... Сайхан шүлэг шүү.

ZAYA said...

Танайхаар анх удаагаа айлчилж байна. Сайхан цайтай айл байна шүү. Линклэв.

бж said...

tanaihaar irelgui neleed udjee. Yamar goyo shuleg oruulaa ve. Urid ni unshij baigaaguin baina. Bayarlalaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Аргалын цэнхэрхэн утаат талдаа
Алтан наранд ойрхон өслөө би ... гэдэг дахилттай шиг санагдаж байна. Ийм дууны үг хайгаад байгаа чи олж магадгүй олвол тавиарай

Uunee said...

Оюунаад: Блогоор минь зочилсонд баярлалаа.
Заяа: Баярлалаа. Би бас линкэллээ.
Ганаа Бж: Баярлалаа.
Бум-Эрдэнэд: За, миний санаанд ордоггүй. Олдвол блогтоо оруулнаа.

byambaa said...

saihan shuleg shuu. unshih tusam erch huch oroh shig boldgiin.

бж said...

linkdee bagtaasand bayarlav...

Anonymous said...

goe shyleg bna..avchixuu? :-)

Uunee said...

Бямбаад: Тийм шүү. Унших бүр нэгийг бодогдуулдаг юм.
Ганаад. Зүгээр дээ. Блог чинь таалагддаг шүү.
Тэнэмэл бүсгүйд: Бололгүй яахав. Нээлттэй ш дээ. /Аая, өөрийнхөө бүтээлийг өгч байгаа юм шиг ярьдаг байна ш дээ хэхэ/

Anonymous said...

:-)

Unknown said...

my review here Bottega Veneta Dolabuy my explanation Hermes Dolabuy wikipedia reference Chloe Dolabuy

smoshet said...

j8p58t5o58 j8s44i0f27 z2c29a4w16 d6n54v0h11 o3z51u3p90 e7f92x5o80