Friday, October 5, 2007

Ламтай Монгол, намтай Монгол

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүйн "Профессор С.Баясгалангийн зүрхний бичлэг" нэртэй нийтлэл, уран бүтээлийн хөрөг "Зууны мэдээ" сонины 10 сарын 3-ны дугаарт нийтлэгдсэнийг уншиж суугаад доорх хэсгийг блогтоо оруулмаар санагдлаа.

..."Оргилд байснаа хярд бууж, тэндээсээ бэлд, дараа нь бүр нүцгэн талд эцсийн бүлэгт жалганд унав. Хажуу хөршүүд нь хаяагаа тэлж, хашаагаа бэхэлж байхад харин Монголчууд халуун зуураа эв эвдэрч, хавиргаа хазан, Халх, Онигууд, Дөрвөн ойрод, Цахар түмэн, Чонос, Ордос, Харчин, Хорчин, Авга нар, Отчигины овог будаа мэт бутарч, шороо мэт хийсэж, алтан ургийн сүнс зайлан, дээр хөхрөгчид наран саран хиртэн, доор хөрстөд хаан жонон харгалдаж, хамаг Монголын заяа буруулав.
Дэлхий зүсээ янзалж, дээлээ сольж, дээврээ өндөрлөж байхад дайсан биднийг мөхөөсөнгүй, атгаг санаа, атаа хорсол, шунал тачаал ийнхүү өтөл биесийг бусниулж, Монголын тамир сульдаж, доншуур наймааны донтонгуудаар сангаа хоослуулж, хөлгүй толгой маасганаж, толгойгүй хөл майжигнав..."
Энэ бол профессор Ц.Баясгалангийн 1995 онд бичсэн "Ламтай Монгол, намтай Монгол" улс төрийн нийтлэл...

6 comments:

Anonymous said...

r ni janz byriin ulsiin tuuxiig tovch xaraad bxad iimerxyy zuil ix bdag bsan jum shig bgaa jum..erx medel , xychiin toloo orsoldoon,,.. manaixan daanch zooxuulee boloxoor tegeed,, ......xaramsaltai ynexeer..

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Энэ нийтлэлээс хойш даруй арав гаран жил өнгөрч. Гэвч бахь байдгаараа улам бүр дордоод л. Уг нь бид л энэ эх рны эзэн нь юмсан. Бид л өөд нь татахгүй бол өөр хэн ч...

Uunee said...

Тэнэмэл бүсгүйд: Тийм шүү, харамсалтай, хайран, гэхдээ ирээдүй бидний гарт гэдэг дээ. Бумаа ахын хэлснээр бид л өөд нь татах хэрэгтэй...
Бум-Эрдэнэд: Үнэхээр 10-аад жилийн өмнөх нийтлэл гэхэд өнөөгийн цаг үеийн дүр зураг л харагдаж байна. Тиймээ, өөр хэн ч...

peakfinder said...

Yah argagui unen shuu. Oilgood baigaa hernee yanaa gehees caashgui baigaadaa gutah shig boloh yum.

бж said...

Mun aihtar heljee./sanaa aldav/
Uls orniig ovilgogui noyod l muhuuj baisan gashuun tuuh zunduu baidag. Manai heden noyod ch... bodohoor dotor shatah shig bolohiin...

Anonymous said...

хөлгүй толгой маасганаж, толгойгүй хөл майжигнав...
гэж ёстой гоё хэлсэн байна шүү.