Tuesday, August 21, 2007

Нүцгэн биеийг алдаршуулъя

Р.Чойном
Нүцгэн биеийг алдаршуулъя.

Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдая
Шалиг завхай, шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биений тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл
Ядам хуруун дах бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүр мөсөн нүцгэл
Алдарт зураачийн зурсан
Адам, Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амарлингуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээ нэвч гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн шигээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихмээр ариухан
Гантиг цагаан цээжийг чинь бахадъя
Залуу насны чадал дуулсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлсэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хархан нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээр нейлон, копраныг
Таар, шуудай, эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай
Нөмөрсөн хувцас нүд далд хаана
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна
Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя
Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биеийг чинь бахадъя
Сар хүртэл сүүтэгнэн чичэгнэх
Сайхан цагаан хасыг чинь алдаршуулъя
Уруул, хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсаныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахадъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя

12 comments:

oyunaa said...

Ene ih goe shvleg shvv. Bi bas enen shig eregtei hvnii hvtsgen bieiig aldarshuulsan shvleg bichih geed l bodood bgaa. Aimaar sabaagvi sudalgaaniihaa shatand yabj bnaa he he. Blogoor maani zochilsond bayarllaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

одоо цагт эмэгтэй хүний нүцгэн биеийг уг хүнтэй нь алдаршуулбал...

Black Pearl said...

Tanii blog ruu net-r hesch yvaad orood irlee,ih saikhan bichleguudtei yumaa. Bi shuleg bas ih unshih durtai, bichij chadahgui l dee. saikhan saikhan shuleg dandaa oruulj bgaarai,Bayarlalaa.Amjilt.
Minii blog-r zavtai uedee zochlono biz dee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

хувцасаа өмсөөд ажилдаа ор

Tsegmee said...

Blogiin title, description, mun shulegnuud chini ih taalagdlaa.Uneheer zuv setgej, zuv amidrah l yum bol bid setgeliin amar amgalang edlene.
Blogoo bainga shinechlej baigaarai.

Uunee said...

Оюунаад: Баярлалаа. Тэгвэл тэр шүлгийг чинь хүлээж байна шүү.

Бум-Эрдэнэд: Ерөнхийд нь алдаршуулсан нь дээр байхаа.

Блак-д: Баярлалаа

Бум-Эрдэнэд: Хэхэ, нүцгэн биеийг алдаршуулчихаад алга болчихсон байна ш дээ. Ойрд жаахаан завгүй байлаа. Уул нь хамгийн завтай хүн л завгүй гэж хэлдэг юм гэсэн. За бичлэгээ нэмье ээ.

Цэгмээд: Баярлалаа. Шинэчилж байя аа.

бж said...

Авъяас байна. Бичээд байгаарай

бж said...

blog hutluhud bas ih avyas heregtei yum bna shuu

Uunee said...

Ганаад: Баярлалаа.

Anonymous said...

[b]- Дети, вам было задано на дом сочинение на тему "Моя любимая передача".
Скажи, Вовочка, ты сам писал или тебе папа помогал?
- Папа помогал.
- Ну тогда скажи папе, что передачи можно не только получать, но еще и
смотреть. [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Способы разбудить женскую сексуальную энергию [/url]" - Канечно вы можете встретить и для себя бездну интерестного
Ну а впрочем лучшее специи через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fc3ed22c063f63ce74de46bd2dce96d3.jpg[/IMG][/url]

Anonymous said...

Всем привет!Вот решила также начать пользоваться благами прогресса,решила испробовать через интернет покупки обвенчаютсяь,зарегистрировалась на ebay,теперь хочу сыскать асов в этом деле:-)подскажите пожалуйста,какие есть интересные моменты,какие подводные камни?и вообще побольше инфы по этой теме!Заранее спасибо!

[url=http://2nt.ru/go/serial.php]Вообще любой сериал и особенно новинки я качаю тут [/url]
[url=http://2nt.ru/go/teets.php]Молодежное видео тут[/url]

Anonymous said...

Nude art naked video clips Naked babes