Wednesday, August 1, 2007

Эх орны минь босго өндөр

М.Билэгсайхан
Эх орны минь босго єндєр
Харийн хvн та шvлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шvv
Монголчууд гэдэг чинь
Намхан нуруутай номхон зантай улсаа гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж єдєржин саатдаг эх орон
Сар дуншиж шєнєжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт очихдоо та даарч мэднэ ээ
Малын арьсаар хийсэн хувцсыг нь авч ємсєєрєй
Дулаахан байдаг юм
Магадгvй бас халууцаж мэднэ
Магнаг єндєр уулсын оргил юунд нь гараарай
Монгол гэрийн босго єндрєє єндєр бєхийж ороорой
Монгол тєрийн цааз хатуу хатуу бvтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс тєртєй мєргєєрєй
Тэгвэл тэнгэр єршєєнє
Тивийн цаадах гvрэнд монгол баярлана
Бие гуа бvсгvйчvvдээр минь нvдээ л хужирлаж яваарай
Би чамд хайртай гэж битгий худлаа хэлээрэй
Аминдаа бол холын хvн та
Амрагаасаа ч илvv хайртай шvv дээ
Монголчууд гэдэг чинь
Бор газар, цэнхэр тэнгэртэй ноён хvмvvс
Босоо цагаан сvлдэн хийморьтой хаан хvмvvс
Унасан газар, харсан тэнгэртэй уян хvмvvс
Уух дарс, суух нєхєдтєй учрал хvмvvс
Дэлхйиг эзэгнэсэн тvvхтэй хvмvvс
Дэрлээд унтах чулуутай хvмvvс
Дэргэд минь учрах ханьтай хvмvvс
Дээлийг минь ємсєх удамтай улсаа
Унаган газартай хvмvvс
Харсан тэнгэртэй гvрэн
Харин хvн та манай нутагт зочилж бай
Харин бид эх орондоо таныг урьсан эзэн байна
Эх хэлээр минь хазгай битгий яриарай
Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
Харин та шvлгийг минь сонсов уу?
Хатуу байгаа биз дээ?
Эх орны минь босго єндрєє єндєр бєхийж ороорой
Эх Монголын минь цааз хатуу хатуу
Бvтэн сонсоорой

4 comments:

Javkhlan said...

saihan shuleg baina.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бөхийн өргөөнд болсон Болор цом шиг санагдана. Түүгээр уншаад үзэгчдийг шуугиулахыг оролдсон.Бараг шуугисан ч байх. Үүний урд жилийн болор цомоор нилээн сайн шуугиулсандаа аархаад энэ шүлгэн дээрээ бага ажиллаж алдаа гаргасан шиг санагддаг. Монгол гэрийн босго өндөр бөхийж ороорой гэдэг хавьцаа. Шүүмжлэгч нар л тиймэрхүү юм ярьдаг шүү. Шүлгийн санаа нь шүлэг нь ч өөрөө сайн шүлэгдээ. Гэхдээ Билэгсайхан мань мэтээр дүгнүүлэхээргүй яруу найрагч л даа

Uunee said...

Жавхланд: Баярлалаа

Бум-Эрдэнэд: Үнэхээр тэр Болор уом дээр шуугиулсан шүү. Сайн найрагч юм байгаам ш дээ

Anonymous said...

kd shoes
travis scott jordan
jordan outlet
bape
golden goose outlet