Sunday, August 5, 2007

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг

М.Билэгсайхан
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой,
Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ

7 comments:

ershuu said...

goyo shuleg yumaa. uunee goyo goyo shuleg oruulah yumaa. thanks shuu unshij amjaagui shulegnuudee chinii blognoos l unshih yum da

Uunee said...

Эршүү, баярлалаа хө. тэгвэл дахиад нэг шүлэг оруулнаа хэхэ.

Anonymous said...

saihan shuleg bna . shulgee haana oruuldag yum be

Uunee said...

Цоом-д: Баярлалаа. Би чиний хэлснээр хоолойгоо жамц давсны уусмалаар зайлж байгаа ш дээ. Ямар ч байсан тустай байх болно гэдэгт итгэж байгаа. Урьдчилан сэргийлэх хэрэгтэй ш дээ тээ.

Номио said...

bi eniig yaagaadchiiin ts.khulangiinh gej bodood yavdag bsiin. bas l goe shuleg shuu. thanks :)

Anonymous said...

Үнэхээр гоё шүлэг байна. Ханийн түшиг болсон эр хүнээ хайрланаа. Аавуудын баярын мэнд. ;)

Uunee said...

Номиод: Энэ Б.Билэгсайхан найрагчийн олон сайхан шүлгүүдийнх нь нэг. Болор цом дээр шуугиулаагүй юу.

Мисти-д. Тийм шүү. Эрчүүдээ хайрлаарай.