Saturday, August 18, 2007

Чамаараа би зөндөө гоёсон

Б.Лхагвасүрэн
Чамаараа би зөндөө гоёсон
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ёс болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно....

4 comments:

Uujiim said...

Hi
Би нээх яруу найраг сонирходоггүй л дээ гэхдээ гоэ шүлэг байна шүү.Нээрээ намайг уужим бишээ үүжийм шүү гэдэг шүү найзаа,хүмүүс дандаа уужим гээд байдиймаа.Би блогоо саяхан нээсэн шинэкoвуудийн нэг байна.хэхэ

sanakae said...

Лхагвасүрэн гуайн шүлэгнүүд угаасаа их дажгй санагддаг. 10жилийн л цээжилж ирсэн шүлэгнүүд зөндөө.

Uunee said...

Өөжиймд: Баярлалаа

Сайханжаргалд: Тийм шүү. Лхагвасүрэн гуайн шүлэгнүүд их сайхан шүү. Би аль хэдэн жилийн өмнө 10 жилийн 7, 8-р ангид байхдаа бил үү дээ, энэ их найрагчийн талаар жижигхээн шүлэг бичихчээн аядаж байсан юмсан. Түүнийгээ хайгаад олдоггүй ээ.

7нбурхан said...

hoorhon shuleg bna. bi ooriinhdoo huullaa shu, he he. thanks!