Friday, August 3, 2007

Бороотой шүлэг

Бороон дуслууд шиврэх тоолонд
Бодлын манан улам өтгөрнө
Бодол бодлоо шүүн байж
Бороотой шүлэг хэлхэн аядна

Үүлэн нүүж, наран гийвэл
Өндөр тэнгэрт солонго татах
Үгэн цэгцэрч, оюун гийвэл
Өнө эртний туульс санагдах

4 comments:

A.Амарсайхан said...

Мөнхөөгийн Билэгсайханд "Болор цом" өгчих л байсан юм гэж би харамсдаг. Тайзны л наадам юм чинь, тайзан дээрээс олон үзэгчдийг байлдан дагуулж чадсан хүндээ л шагнал нь очих ёстой.
Одоо бол хөөрхий, нас дараад, шүлгийн ир нь мохчихсон доо. Ээж уул, ... Эрчүүдэд зориулсан шүлэг гээд л, сайн шүлгүүд түүнд бий. Эх орны босго өндөр шүлгийг уншсан жил нь нэгэн доктор "Логик алдаатай шүлэг" гэж сийх ч үгүй авсан юм. Болор цомоо хуйвалдсан хүндээ өгөх гээд л түүнийг доош нь хийж байсан хэрэг.

Uunee said...

Болор цом ч нээрээ тайзны наадам шүү. Тэндээс л хэн олныг байлдан дагуулж байна, тэр нь л илүү байх л даа. Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлгийг нь Билэнсайхан найрагчийг өмөөрөөд блогтоо орууллаа.

Anonymous said...

БоОроотой холбоотой шүлэг ёр нь гоё шүү. Чи гоё гоё шүлэг оруулах юм. Tnx.

Michael Clinton said...

The good one. I always love rainy poems. Because it's all about rain. I think all of the people agree with me. However, you wrote fantastically. I notice all these poems are quite good. I appreciate that. Keep posting like this. Thanks For sharing this man.




verified