Д.Төрбат найрагчийн "Шүр эх" шүлгийн хэсгээс оруулья
Солонгорсон долоон өнгийг томолдуулж
Сонирхсон мянган харцыг зодолдуулж
Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч
Нүдэндээ чамайг л хардаг шүү Шүр эх минь
Завилаад суусан Янжинтэнгэрийн
Залраад буусан дүр нь чи юм шүү
Гэрийг минь гийгүүлж ирсэн чинийхээ
Гэрэлд нь би шүлэг бичдэг юм шүү...
...Есөн эрдэнийн титэм өмсөж
Ерөөлийн шүлгэнд шигтгээ болж гялалзаагүй ч
Хамгийн сайхан бүсгүй нь чи юм шүү
Харин ганцхан шүүгч нь би юм шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
Дүү шүлгэнд нугасгүй юмаа даа. Уншина гэдэг хамгийн сайн чанар
Уншаагүй сонсоогүй гоё шүлэг оруулсан байна.
Zayatai adilhaan, unshij baigaaguim baina. Goyo shuleg baina.
ooroo bichsen uu? goe shyleg bna
Төрбат ахын ханийг Шүрээ гэдэг. Залуудаа сайхан бүсгүй явсан байх даа. Зохиолчид "Цаад Төрөөг чинь Шүрээ нь л өдий зэрэгтэй авч яваа юм шүү дээ" гэлцдэг. Ийш тийш утасдаад л "Яруу найрагч Төрбатын менежер байна" гээд л, хамаг ажлыг нь бүтээчихдэг хүн дээ.
saihan shuleg bnaa., tegvel ehnertee zoriulj bichsen shuleg yum bna.tiim uu.Amaraa ahaa.
гоё юм аа
hi. I am back
Завилаад суусан Янжинтэнгэрийн
Залраад буусан дүр нь чи юм шүү...
ene heseg aimaar taalagjiina
Сэтгэгдэл бичсэн та бүхэндээ баярлалаа.
Post a Comment