Ээж уул
Хvслийн цагаан шувууг
Амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хєл дэлхий хоёрыг минь ноцолдож эхлэхэд
''Бєєл бєєл'' хэмээн шивийн тойлсон дэм уул
Хvн бvхнийг єхєєрдєхєд
Миний энэ муухай гэж харыг нь vргээсэн хатан уул
Эрчvvлийн нvдийг унагааж явсан гоо уул
Эцгийн минь єврийг дулаацуулсан халуун уул
Єєрийг таслан олон ургасан бvл уул
Євєр дээрээ намайг эрхлvvлсэн бурхан уул
Сав ертєнцийн жамаар атийж л яваа бєгтєр уул
Саваагvй vрээ єєлж хардаг бvтэн уул
Нэг л мэдэхэд намайгаа орхих хvн уул
Нэр, дvрс, vрс нь vлдэх мєнх уул
Сvvдрээс хvртэл намайгаа хармалсан сvv уул
Сvнс нь хvртэл vрээ хайрладаг аврал уул
Тооноор сарны туяа над дээр тусахад
Зvvдлэнэ гэж эмээхдээ
Толгой дээр ааваар минь vнэг зvvлгэсэн єршєєл уул
Томоо болоод холоо явахад хацрыг минь vнсэхдээ
Тосож уулзана гээд нэгийг нь vлдээсэн билэг уул
Yзэсгэлэн гоогоо vлдээж чадсан зоргоороо уул
Yрийнхээ тєлєє vхэж чадах зоригтой уул
Хvслийн цагаан шувуухайг амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хvvгээ єєрєє ургуулж мєнхєрдєг Хүн уул
Эжий мину
4 comments:
Тэр жил болор цомд уншиж байсан.
Билэгсайханыг иртэй байхад нь тэрхүү "Болор цом" гээч шилэн аягаа өгчихгүй дээ гэж би их харамсдаг. Хуйвалдаж нэг нэгэндээ тэр шилэн аягаа өгөх гээд л шүлгийг нь элдвээр гоочилсоор өнгөрсөн. Зарим нэгэн шилэн аягатнуудыг ичээх шүлэг олон бий түүнд.
yag unen shuu, ter shelen ayaga ochih yostoi hundee ochdog bol anvah hun zunduun baina
good quality replica bags t71 j9z18x2j46 replica designer bags i44 g2o20b5u04 best replica designer bags h88 x5f05c5b78
Post a Comment