Мод ногоорч зун болов. Зун болж нар шарав. За тэр нар шарах гэснээс нарны харшилтай гэсэн улсууд бас хаа сайгүй байнаа. Наранд уул нь нимгэн шиг хувцастай явмаар байдаг. Гэтэл биений ил гарсан хэсгүүд нь загатнаад улайчихна, нарны харшил гэдэг нь тэр юм байхаа. Өвс ногоо гарах ч уул нь сайхансан, гэтэл бас л хамар амаа дарсан, нүднээс нь нулимс гоожсон улсууд таарнаа. Ногооны харшилтай гэнэ. Ялангуяа шарилж, лууль бол хамгийн их харшил хөдөлгөдөг юм байна.
Энэ харшил гэдэг өвчин чинь орчин үед их өргөжөөд, дэлгэрээд байгаа өвчин юм байнаа.
Эм тарианы харшилтай л гэнэ,
элсэн чихрийн харшилтай л гэнэ,
шар будааны харшилтай л гэнэ,
цагаан гурилны харшилтай л гэнэ,
пеницциллиний харшилтай,
бензиний харшилтай,
халууны харшилтай,
хүйтний харшилтай,
махны харшилтай,
талхны харшилтай,
айрагны харшилтай,
ааруулны харшилтай.... гээд ер нь харшилгүй юм алга болжээ.
Цаашилбал амьгүй биетэд бус амьд биетэд харшилдаг байна.
Нохойны харшилтай, муурны харшилтай, хулганы харшилтай, тахианы харшилтай, гахайны харшилтай... хүмүүс байнаа.
Бүүр цаашлаад хүн бас хүндээ харшилдаг байна.
Айлын эхнэрүүд аальгүй хүүхний харшилтай
Аальгүй хүүхнүүд мөнгөгүй эрчүүдэд харшилтай
Адуу манасан хүүд чоно харшилтай
Адайр зантай бүсгүйд эрчүүд харшилтай
Үхэр унасан хүнд нохой харшилтай
Үнэн үг хэлсэн хүнд хүн харшилтай
"Үүр цайх"-д хулгайч харшилтай
"Өглөө болох"-д амрагууд харшилтай
"Үс цайх"-д хүүхнүүд харшилтай
"Өрөө нэхэх"-д зээлдэгчид харшилтай
Арвин гишүүн Гүндалайд харшилтай
Алт ухагчид Байгаль орчинд харшилтай
Гүндалай гишүүн Нямдоржид харшилтай
Гүн авилгачид Монголчуудад харшилтай... гэх мэтээр цуварсаар л....
Энэ өвчнийг яаж эмчлэх вэ, царцааны бэлдмэл, цайны ханд, хлорфенамин, хоолны дэглэм хэрэглээд тусыг эс олж байна шүү наана чинь.
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
za daa ter urgamal nogoonii harshiliig ch yaahav eldev em uuj, yanz buriin yum dusaagaad gaigui baij magad. harin ter baigali orchin, humuust harshiltai baih chin l ih ayultai yum.
хэхэхэ, би ганцаараа гаршилтай гэсэн чинь зөндөөө л хүн байтугай юмнууд гаршилтэйн байшд. тэрий чинь харшил гээд бодуул харшил, А хар шил гээл бодчуул хар л шилшүүдэээ. Шилээ авааал яваад үз.
хорыг хороор гэж үг байдагдаа. айлгүй хүүхэнд харшилтай нь айлгүйтэээд үз, адайр зантайд харшилтай нь адайртаад үз, айрганд харшилтай нь кэтрүүлэн уугаад үз л гэж зөвлөх байна.
Зөвлөгөө өгсөн Номио, Юки 2-тоо баярлалаа
golii n olj heljee. zuv yaviy oo zuv yavii uunee.
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин..
Товч, гоё хэлжээ. Зөв явъя.
Анун
http://arslans.blogspot.com/
[b]На уроке литературы Вовочка рассказывает отрывок из Евгения Онегина:
- "Когда б надежду я имел хоть редко, хоть в неделю раз..."
Марья Ивановна:
- Ну что, Вовочка, опять забыл?
- Нет, просто думаю, какое все-таки красивое имя - Надежда. [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Правительству Украины угрожают секс-бойкотом [/url]" - Канечно вы можете найти и для себя много интерестного
Ну а однако лучшее противоядие от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]
Post a Comment