Sunday, February 1, 2009

Би ирж яваа юм

Би ирж яваа юм
Барнангийн Доржпалам

Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо би явлаа
Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм би ирж яваа юм чам руу
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм би ирж яваа юм шүү чамдаа.
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу

8 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Шүлэг л оруулаад байдаг болжээ. бас ч гоё л доо

БОРОО said...

Миний шүлгийн блогийг дуртай хуудсандаа нэмсэн юмуу. Баярлалаа. Гантулга байна

A.Амарсайхан said...

Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг

Нүдэнд харагдчихлаа. Нутгийн уулс минь. Амьдрал ч мөн адил, нэг давааг давахаар цаанаас нь нөгөө нь ургаж босдог доо.

Сайхан яруу найрагчийн сайхан шүлэг нийтэлсэнд баярлалаа.

Uunee said...

Бумаа ахад. Харин тийм ээ. Шүлэг ч тэхдээ цөөн үгээр агуу утга илэрхийлдэг гоё шүү.

Гантулгад. Тийм ээ. Баярлалаа.

Амарсайханд. Үнэхээр сайхан шүлэг.

Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм би ирж яваа юм чам руу гээд л.
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм би ирж яваа юм шүү чамдаа.
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу гээд л
Үнэхээр гайхалтай.
Гэхдээ яг бүтнээр нь энэ шүлгйиг мэдэхгүй байна аа.

Anonymous said...

oooo welcome back..yamar udaan xuleev

Uunee said...

Sain uu, neeree l blogtoo bichilgui udsan baina shuu.

Uuganaa said...

Сэм сэмхэн гуниг сэдрээд явчихлаа. Би ч бас ингээд л уул, уулсыг даваад яваад л очмоор санагдлаа.

Б.Баясгалан said...

saihan shuleg shuu. Barnangiin Dorjpalam gej ongodtoi yaruu nairagch baisan yum bilee.