Thursday, April 3, 2008

Үлэмжийн чанар

Их говийн ноён хутагт Данзанравжаа
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

7 comments:

бж said...

Sain uu, Uunee. Oird uzegdej haragdaagui sonin hun manaihaar zochilson baihaar ni guigeed irlee.
"Ulemjiin chanar" geheer shuud l duu ni sanagdaad aya ni setgeld egshigleed l yavchihdag yum. Uneheer goyo duu shuu, tee?

ganga said...

Ulemjiin chanar duug neg duulah ni myangan tarni unshsan daini huchtei gedeg

Uunee said...

Харин тийм ээ. Ая нь сэтгэлд эгшиглээд л, чихэнд уянгалаад л нээрээ л мянган тарни уншсантай адил амгалан болгох шиг болдог юм шүү.

Ойрд шинэ ажилд ороод, ажил солигдсон болохоор дасаж дадах гээд жаахан цаг зав орж байх шиг байна. Блогоороо, та нарынхаараа ч зочилсонгүй удлаа.

Anonymous said...

Үүеээ Үүнээ юү дээ.
Үүгээр түүгээр яваад л байдагсан
Үзэгдэхгүй байсан юм
Үүл шиг нүүчихээ юү
Үнэг шиг нуугдаа юу
Үүеээ Үүнээ юү дээ

Anonymous said...

;-)

A.Амарсайхан said...

Сүүлийн үед тансаг сайхан шүлгүүд оруулжээ. Гайхамшигтай.

ZAYA said...

Sain uu? Uunee.
Ene duu ih olon badagtai gej sonsson.
Saikhan duu shuu. Duulj baival hiimori sergedeg gene lee.