Wednesday, September 5, 2007

Хил дээр бичсэн шүлэг

Тєрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасvрэн

Хил дээр бичсэн шvлэг

Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь єндєлзєнхєн байна
Ай мєн сайхан аа
Хилийн эрхэм тvшмэл!
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хєх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
-Vхтлээ суунаа
Vхсэн хойно сvнс нь хvртэл Монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нvд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Vгvй дээ
Хардаг нуд гэмээнэ
Цавчихыг нь мартаж ємгєєлсєн
Хальдаг амь гэмээнэ
Vхэхийг нь мартаж ємєєрсєн
Нутгаан єгснєєс vхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хєвч, аагтай илдний vр садыг Монгол гэдэг юмаа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа, санаагаа ав. . . !
Нутаг руу минь унагасан Нvдээ ав. . . !
Євєг дээдэс минь ясаан дор нь ивсэн
Єндєр оронд минь санаархваас
Заяа чинь дутнаа.

5 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Үүнийг Лхагвасүрэн гуай Хөх хотоос буцаж явахдаа Замын-Үүд дээр бичсэн гэсэн. Чи манайхаар нилээн тухтай оржээ дээ. баярлав хэхэ

Б.Єсєннэмэх said...

>>> сайхан шүлэг, гайхалтай!

Uunee said...

Бум-Эрдэнэд: Миний заавал ордог блогуудын минь нэг болохоор тэр л дээ.

Өсөннэмэхэд: Баярлалаа.

Tsoomii said...

ene shuleg odoo l tolgoinii oroi ruu orj baina

phabee said...

straight from the source Louis Vuitton replica Bags have a peek at this website dolabuy.su click best replica bags